ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс Жендерийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан сургууль, байгууллагуудыг идэвхжүүлэх зорилгоор “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 50 эрэгтэй хүүхэд хамрагдсан. Эдгээр 50 сургагч багш нар нь хүүхэд багачууд, үе тэнгийн найз нөхөддөө чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг 2019 оны турш зохион байгуулах ба зохион байгуулагдах үйл ажиллагаануудад эрэгтэйчүүдийг хамруулах, тэдний оролцоог хангах, чадавхжуулахад түлхүү анхаарлаа хандуулан ажиллах юм.