ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан, залуус, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.
Өдөрлөгийн үеэр байгууллагын үйл ажиллагаа, салбарын хууль тогтоомжийг танилцуулж, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.