ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Сүхбаатар дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Х.Болормаа удирдаж, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга З.Болд нар хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй ажил болон тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийв. Энэхүү хурлаас хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалах болон хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.