Сүхбаатар Дүүргийн Залуучуудын дунд спорт арга хэмжээ зохион байгууллаа.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДУНД СПОРТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Залуучуудын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой спорт арга хэмжээг Дүүргийн залуучуудын дунд 2 төрлөөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд :
“Гар бөмбөг”-ийн төрөлд 10 баг оролцсоноос:
• Тэргүүн байранд 10 дугаар хорооны баг
• Дэд байранд 17 дугаар хорооны баг
• Гутгаар байранд 15 дугаар хорооны 2 дугаар баг
“Сагсан бөмбөг”-ийн төрөлд 9 баг оролцсоноос:
• Тэргүүн байранд 15 дугаар хорооны 4 дүгээр баг
• Дэд байранд 15 дугаар хорооны 3 дугаар баг
• Гутгаар байранд 10 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарч амжилттай оролцлоо.