Гамшиг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо.

Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын талбайд “Гамшиг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг нийт 266 гэр бүл, хүүхэд, залуучууд, олон нийтийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр гамшиг, осол гэмтэл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, хүүхэд, олон нийтэд яриа таниулга хийж зөвлөмж, гарын авлага өгч, гамшиг гал түймэр унтраах, аврах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлгэн байршуулж иргэдэд танилцуулан осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламжийн талаарх мэдээлэл, мэдлэгийг олгосон.